Кибер аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн найдвартай түнш, найз байж компанийн нэр хүндийг өндөрт өргөж, ёс суртахууны болон хууль ёсны хариуцлагыг сахин хамгаална.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хангаж ажиллана.
Мэдээлэл, мэдээллийн систем, дэд бүтэц, программ хангамж, мэдээллийн сүлжээ зэрэгт нууцлал, бүрэн бүтэн болон хүртээмжтэй байдалд учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор эрсдэлийн үнэлгээг тогтмол хугацаанд хийнэ.
Харилцагч, хамтрагч байгууллагын хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг зорино.
Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд олон улсын МАБ стандарт ISO27001:2022-г компанийн онцлогт тааруулан оновчтой нэвтрүүлэхээр ажиллаж байна.