Три Флэймс ХХК-ий “Хадлан” дээлийг Грийн Карбон Капитал ББСБ-аар дамжуулан хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой боллоо.
Три Флэймс ХХК нь Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргын 2017 оны 9-р сарын 26-ны өдрийн А/778 тоот тушаалаар, орчин үеийн хэв маягт нийцүүлэн өвөрмөц шийдлүүдийг оруулж хийсэн “Хадлан” дээл бүтээгдэхүүнээрээ Монгол улсын бүтээгдэхүүний загварын №2686 патентыг 2016 оны 11-р сарын 16-нд авсан билээ.
“Хадлан” дээлийн гадар материал нь ус чийг нэвтэрдэггүй, дотор талдаа биеийн дулаан барьдаг нано дотортой мөн гэрийн нөхцөлд угааж цэвэрлэх боломжтой, хэрэглээний хувьд бидний орчин цагийн нөхцөлд тааруулж хийсэн тусгай халааснуудтай ба өөрийн гэсэн ууттай аялал зугаалганд авч явахад бүрэн тохирсон бүтээгдэхүүн байгаа. Бид “Хадлан” дээлийн дулааны алдагдлыг бүрэн шийдэж өгсөн бөгөөд ханцуйндаа сүлжмэл тусгай ханцуйвчтай ба өвөл хэрэглэхэд тохиромжтой малгайг бас хийж өгсөн. Завсар дулаалгандаа хөнгөн сөдөн синтепонтой ба нано дотор нь хүний биеийн дулааныг барьдаг мөн үрэлтийн явцдаа 30%-ийн дулаан ялгаруулдаг шинэ технологи даавуу юм.
Та Три Флэймс ХХК-ий “Хадлан” дээлийг Грийн Карбон Капитал ББСБ-аар дамжуулан хуваан төлөх нөхцөлөөр авах боломжтой боллоо.